Sunday, March 30, 2014

Гийгүүлэгч авиа

Хэлний авиаг эгшиг гийгүүлэгч гэж ангилдагийг дээр үзсэн билээ. Гийгүүлэгч авиаг хэлэхэд уушигнаас гарсан хийн хүчтэй түрэлт амны хөндийд ямар нэгэн саад хашлагатай тохиолдож анир үүснэ. Хэл уруулын янз бүрийн хөдөлгөөн оролцон байж энэ анир гардаг. Орчин цагийн монгол хэлэнд дор дурдсан 23 гийгүүлэгч авиалбар бий. Үүнд: б,в,п,ф, м,т,д, н,с,ц,ч,з,ж,ш,л,п,лh,х,г,к,нг,г, j эдгээр болно.


Хэлний авианы тухай



Байгаль дээрх элдэв авиа нь зөвхөн сонсдох төдий анир, шуугианы байдалтай, утга ялгаруулж чаддаггүй бол хэлний авиа нь сонсох эрхтэнд хүртэж оногдоод үгийн утга ялгаруулдаг, тодорхой бүтэц бүхий анир, дууны нийлэмж юм

Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф

Хэлсэн үг хийснэ
Бичсэн үг үлдэнэ
гэж калиграфч, яруу найрагч Мэнд- Ооёо гуайн хэлсэнчлэн
Нууцлагдсан түүх буюу Монгол бичгийн түүх


Аливаа түүхийг улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.

Гарын үсгээ монгол бичгээр бичих уриалга гаргалаа


    Манай улс орон бүрт байгаад байдаггүй үндэсний бичиг соёлтой ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд үндэсний монгол бичгээ бичиж, хэрэглэхгүй орхигдуулаад байгаа.

Wednesday, March 26, 2014

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо




Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж

Saturday, March 22, 2014

”Хэл мөхвөл Үндэстэн мөхнө”

2013 оны 10 сарын 30
Монгол Улсын хил хаанаас эхэлж хаана хүрч дуусдагийг бид бүгд мэддэг. Мөн монголын мал хэдэн толгойд хүрч, хэд нь хорогдсоныг мэдэх боломжтой. Гэтэл монгол хэлээ улсынхаа хил шиг, халуун хошуут мал шигээ мэддэг болов уу. Хэл мөхвөл үндэстэн мөхнө. Сүүлийн жилүүдэд бид монгол хэлээрээ цэгцтэй ойлгомжтой ярьж бичиж чадахаа больжээ. Гадаад үгийг олноор хэрэглэж, нэр томьёогоор цэцэрхэх, чамирхах явдал элбэгшсэн.

ДЭЛХИЙН НЭГЭН САЙХАН ХЭЛ, МОНГОЛ ХЭЛ МИНЬ
Хүн төрөлхтний 26 омог язгуурын 6900 хэлнээс бурхан бидэнд ямар ч сонголтгүйгээр оноон өгсөн, алтай язгуурт эх хэлнийхээ тухай ярина гэдэг их зол завшаан.

XVI зуунд дэлхий дээр 14 мянга орчим хэл байсан гэдгээр багцаалж үзэх юм бол бурхан бидэнд нэг түм дөрвөн мянганы нэгийг үг дуугүй оноож өгсөн байна. Бурханы энэ сонголтоос одоо бид зайлж гажих гээд, сайн сайхан юманд хүрэхгүй нь илэрхий юм. Оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Карамазовын хөвгүүд” зохиолын баатар “Хүмүүн төрөлхтнийг ялан дийлэх ердөө гуравхан хүч энэ хорвоод байдаг.

Мөхөж буй монгол хэл-1
2013 оны 1 сарын 3
“Чихний чимэг” түүх болох уу?

Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүмүүн Бямбын Ринчен абугай алдарт “Монгол хэл” шүлэгтээ:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би
!... хэмээн эх хэлээ магтан дуулсан байдаг. Энэхүү шүлэг бол монгол хүн бүр цээжлэн уншиж, бахархан санаж байх, нандин бүтээл. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй  гайхамшигтай хэл гэдэг.

Монгол түүхэн бичиг үсгүүд



Монголд хэрэглэгдэж байсан түүхэн үсгүүд хийдийн хаалга дээр. Үүнд, дөрвөлжин үсэг, Ланз, Төвд үсэг, Соёмбо үсэг, Монгол бичиг
Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдссор иржээ.
Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэдсээр ирж буй, хамгийн их амжилт олсон систем нь юм.

Тавтай морилогтун!

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл (монгол бичгийн хичээл, mongol bichig surah)
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би !

Монгол бичиг - Монгол түмний өв

2012 оны 12 сарын 18
Монголчуудын бичгийн соёлын түүхийг үзвээс, арав орчим бичиг үсэг хэрэглэж иржээ. Тэдгээрийн охь манлай хэмээвээс "монгол бичиг" болъюу. Учир нь, тэдгээр бичиг үсэгтэй харьцуулахад, монгол бичиг зуун зуун дамжин хэрэглэгдсэн цаг хугацаагаараа, олон үеийн өвөг дээдсийн эрдэм соёлыг түгээсэн хүрээ цараагаараа, олон монгол туургатан нийдэм хэрэглэсэн орон зайгаараа эрхгүй онцгойрдог.

Цагаан толгойн хувилбарууд

Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялгуу бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:

Sunday, March 9, 2014


Монгол бичгийн түүх
Аливаа түүхийг  улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.