Хэлний авианы тухай
Байгаль дээрх элдэв авиа нь зөвхөн сонсдох төдий анир, шуугианы байдалтай, утга ялгаруулж чаддаггүй бол хэлний авиа нь сонсох эрхтэнд хүртэж оногдоод үгийн утга ялгаруулдаг, тодорхой бүтэц бүхий анир, дууны нийлэмж юм
. Аливаа авиа сонсох эрхтэнд хүртэж оногдоно. Үүнийг авианы мэдрэгдэх үүрэг гэнэ. Авианы энэ шинж хэлний авиа, байглийн авианы аль алинд байдаг түгээмэл зүйл юм. Гэвч байгалийн элдэв авиа, анир, шуугианд байдаггүй зөвхөн хэлний авианд байдаг нэг гол шинж нь үгийн утга ялгаруулдаг авиалбар, бүтээврийг бүрдүүлдэг явдал билээ. Энэ нь хэлний авианы дохиожуулах үүрэг юм. Тиймээс хэл нь нэг зүйлийн дохионы тогтолцоо, систем учраас үг хэлний авианы дохиожуулах шинж хэлний авианы үндсэн үүрэг байдаг. Ярианы хэлний авианы тоо, бичигт тэмдэглэсэн тэмдэгт үсгийн тоотой яг тохирч байх албагүй. Манай монгол хэлэнд 32 авиаг тэмдэглэсэн 35 үсэг бий. Хэлний авиа нь үгийн нэгэн цуваанд орж авиалбар бүтээвэр болон хэлбэржиж тодорхой утга санааг илэрхийлсэн үг, хэллэг, улмаар бүхэл бүтэн өгүүлбэр бүтээдэг. Ярианы урсгалд зэргэлдээх авианы нөлөөгөөр нэг авиалбар хэд хэдэн хувилбар дуудлагатай болдог.Энэ хувилбар дуудлагын тэмдэгтийг бичгийн хэлний цагаан толгойн үсэгт оруулалгүй, галиг үсгээр журамладаг. Авиа зүйд үг хэлний авиа, авианы тэмдэгт үсэг, авиалбарыг тус тусад нь судалдаг. Иймд бид эхлээд хэлний авианы дохиожуулах системийн нэгж авианы /эгшиг, гийгүүлэгч/ тухай өгүүлнэ .Авиа зүйн шинжлэлд үг хэлний авиаг хэрхэн хэлэх ёс өөрөөр хэлбэл физиологи - өгүүлүүр талаас, авиа яаж сонсдож байгааг акустик – сонсолзүйн талаас мөн үгэнд авиа ямар үүрэгтэй болохыг судлах юм.
- Үг хэлний авианы физиологийн шинжийг /яаж хэлэхийг/ өгүүлүүр авиан зүйд
- Үг хэлний авианы дуу, анир зэрэг физикийн /яаж сонсдож байгааг/ шинжийг сонсгол авиан зүйд
- Хэлний авиа нэг бүрийн үгэнд гүйцэтгэх үүрэг буюу утгын холбогдлыг авиалбар зүйд үздэг.
- Өгүүлүүр авиан зүй: Үг хэлний авиаг хэлэхэд уушигнаас гарсан хий мөгөөрсөн хоолойгоор дамжаад гадагшлахдаа амны хөндийд ямар нэгэн хаалт саадтай тохиолдож дуу, анир үүсгэн авиа болж сонсогдох учир үг хэлний авианы бүтэх байр, хавсран орох өгүүлэх эрхтэний арга ажиллагаа, тухайлбал хэл,тагнай, шүд, уруул, нармайн оролцоотой ямар зүйлийн анир дуу үүсэж улмаар авиа болж бүтсэн / авиаг яаж хэлэхийг/ арга ажиллагааг өгүүлүүр зүй судална. Үг хэл нь дотоод эх үүсвэр, хөөмий, ам, хамрын хөндий гэсэн дарааллыг дамжин үүсдэг нарийн үйлдлийн үр дүн учир авианы бүтэх явцад өгүүлэхийн эрхтэний оролцох нөлөө асар их байдаг. Өгүүлүүр авиан зүйн:-Тагнайн зураг судлал, Рентген зураг судлал гэсэн 2 судалгааны арга байна.
- Сонсол авиан зүй: Үг хэлний авианы сонсол зүйн үндсэн шинж нь өндөр нам, анир дуу, цуурай, өтгөн шингэн, удаан түргэн хэлэгдэх юм. Хэлний авиаг эгшиг авиа, гийгүүлэгч авиа гэж ялгаруулж байгаа нэг гол зүйл нь авианы дуудагдах хугацаа байдаг учир дуу, анирын гарах хэмжээ, хугацааг олон талаас нь судалж үзэх шаардлагатай юм. Эгшиг авиа, гийгүүлэгч авианаасаа дуудагдах хугацааны хувьд удаан юм. Учир нь эгшиг авиаг хэлэхэд гарсан дуу хугацааны хувьд анираасаа удаан байна. Үүнийг кимографын аргаар судалдаг байна. Кимографаар авианы урт, богино, амьсгалын түрэлт, өндөр нам, өргөлт, аялга зэргийг тодорхойлж болдог байна.
Монгол хэлний авиа
Монгол хэлний авиаг дээр үеэс өгүүлүүр зүй, сонсол зүйн шинжээр нь бүлэглэн эгшиг авиа, гийгүүлэгч авиа гэсэн хоёр хэсэгт ангилсаар иржээ. Бид орчин үеийн монгол хэлний авиаг ангилахдаа:
- Дууны оролцох , эс оролцох шинжээр нь
- Өгүүлэхийн эрхтэний ажиллагааны оролцох хүчдэлээр нь тус тус ангилдаг. Монгол хэлний эгшиг авиаг хэлэхэд дуу илүү гардаг бол гийгүүлэгч авиаг хэлэхэд анир илүү гарах жишээтэй. Тэгэхдээ эгшиг авиаг хэлэхэд анир огт оролцохгүй гэсэн хэрэг биш бөгөөд мөн гийгүүлэгч авиаг хэлэхэд ч дуу ерөөс оролцохгүй гэж бас болохгүй. Монгол хэлний эгшиг авианы дуурхаг шинж нь гийгүүлэгчээсээ түлхүү байдаг учраас эгшиг авиа үе бүтээж, үгэнд онцгой нөлөөтэй байдаг.
Монгол хэлний олон хувилбар бүхий авиалбаруудыг тодорхойлбол
А/ богино эгшиг авиалбар:7 / А, О, У, Э, Ө, Ү ,И /
Б/ Урт эгшиг авиалбар: 7 / АА, ОО, УУ, ЭЭ, ӨӨ, ҮҮ, ИЙ
В/ Хос эгшиг авиалбар: 8 / АЙ, ОЙ, УЙ, ҮЙ, ЭЙ, УА, ИА, ИУ,
Г/ Гийгүүлэгч авиалбар: 23 / б,г, г, д, ж, з, J, л, м, н, нг, п, р, с, т, х, ц, ш / эдгээрээс гадна жинхэнэ монгол үгэнд ордоггүй зөвхөн гадаад үгэнд хэрэглэгддэг / в, к, ф, лh / гэсэн дөрвөн авиалбар байдаг.
No comments:
Post a Comment