Sunday, March 9, 2014


Монгол бичгийн түүх
Аливаа түүхийг  улс төрийн зорилгоор бичдэг үүнээс болоод түүхэн үнэн гуйвуулагддаг эсвэл дарагддаг бүр заримдаа зохиомол домгон түүх хүртэл үүсдэг билээ. Би энэ удаа Монголын түүхэн дотроос дарагдсан эсвэл зориуд мартагдсан байж магадгүй Монголын бичгийн түүхийг дэлгэхийг зорилоо.
Надад анх Европийн орнуудын түүх уншиж байхад тэдний бичиг үсгийн түүх болон үндэстний бүрэлдэн тогтсон түүх Христийн шашинтай салшгүй холбоотой юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж  байлаа. Ялангуяа тэдний бичиг үсэгтэй болсон нь Христийн шашинийг дэлгэрүүлэх үүднээс тухайн ард түмний эх хэл дээр Библийг орчуулж бичих зорилготой, тэдний хэл ярианы онцлогт зориулж бичиг үсэг зохиодог байсан нь тод харагддаг. Үндсэндээ орчин үеийн Умард болон Зүүн Европийн ихэнх орнууд VIII–X-аар зууны үед Христийн шашинд орсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тэдний бичиг үсэг, тэр бүү хэл үндэстний төр улсын үүсэл тавигдсан байдаг. Одоо бидний хэрэглэж байгаа Кирилл үсгийг ах дүү Кирилл, Метод гэх хоёр Христийн номлогч славян хэлний онцлогт зориулан зохиосон юм.
Гэтэл Монгол бичиг үсгийн түүх ч гэсэн Христийн шашинтай холбоотой нь харагддаг. Тэгэхлээр би өөрийнхөө таамаглалыг батлахыг оролдоё.
Тэгэхлээр Монгол бичгийн түүхийг судлахын тулд дэлхийн соёл иргэншил, бичиг, үсгийн түүхийг судлахаас өөр аргагүй ээ.

No comments:

Post a Comment