Saturday, March 22, 2014

Тавтай морилогтун!

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл (монгол бичгийн хичээл, mongol bichig surah)
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би !


Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину ! ...
хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.
Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хуртэл тээж авчирч ирсэн оюуны үнэт өв монгол бичгээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурч мэдэе, мэддэг нэг нь сэргээж харъя гэсэн хүмүүс мэдээж миний адил олон байгаа байх гэдэгт итгэж, тэдэндээ энэ нэт хуудсаа зориулж байна.
Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид англи дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар монгол хэлний (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дурэм, эгшиг зохицох ёсоо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ.

No comments:

Post a Comment