- 1. *МОНГОЛ ХЭЛ *МОНГОЛ БИЧИГ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ХЭЛБЭРҮҮД ДУ ТС - КГД - III Г.ЛХАГВАДОРЖ Т. Л Х А Г В А С Ү Р Э Н Х.МАНДАХБАЯР М.МӨНХЖИН Ж.НАРМАНДАХ
- 2. Монгол хэл бичиг • Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. • Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарал аар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. • Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгожээ. • Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.
- 3. • 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. • Өнөө цагт хэлвэл Худам (1204), Тод (1648–) гэсэн хоѐр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг гэнэ. • Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соѐмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. • Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ѐстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. • Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.
- 4. Кирил үсэг • т) нь грек цагаан толгойноос гаралтай бөгөөд голчлон Славян угсааны ард түмний дунд түгсэн бичгийн тогтолцоо юм. Үүсэл: • Христийн номлогчид болох ах дүү Кирилл, Мефодий нар 10-р зууны үед Славян үндэстэнд Христийн сургаалыг номлож байх үедээ зохиосон байна. • Тэд өөрсдийн сургаалыг ард түмэнд ойлгомжтой болгох үүднээс славян хэлний бүтцэд тохируулан Славян цагаан толгойг (одоогийн кирил цагаан толгой) грек цагаан толгойны нэгэн хувилбар болох Глаголит цагаан толгойноос санаа аван зохиосон байна.
- 5. • Хэрэглээ: • Кирил үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэж байна. Кирил үсгийг албан ѐсны цагаан толгойгоор ашигладаг хэлүүд гэвэл: • Славян хэлүүд: Болгар, Беларус, Македон, Орос, Русин, Серби, Украйн • Славян бус хэлүүд: Абхаз, Башкир, Ерзя, Хасаг, Килдин, Сами, Коми, Хиргис, Мари, Мокша, М онгол, Оссет, Романи (зарим аялгад), Саха, Якут, Тажик, татр, Тлингит (сүмийн текст бичихэд), Туван, Удмурт, Юуйт (Сибир Юпик хэл), Юпик (Аляскад)
- 6. Кирил цагаан толгой •а б и р ш в й с щ г к т ъ д л у ы е м ф ь ё н х э ж о ц ю Кирил цагаан толгойн тархац з п ч я
- 7. Дөрвөлжин бичиг • Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. • Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно. • Эл бичигт монголчуудын соѐлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ѐсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ.
- 8. • Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соѐл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ. • Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл: • Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.
- 9. • Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ. • Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй. • Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соѐлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соѐлын нэгэн нандин өв юм.
- 10. Соёмбо үсэг • Соѐмбо нь Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан бичиг юм. • Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд Монгол, Санскрид, Төвд үг бичихэд зориулан Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соѐмбо үсгийг зохиожээ. • Соѐмбо үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.
- 11. • Соѐмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед гоѐ сайхан үсгийн дурсгал болон үлдсэн юм. • Соѐмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр бурхны шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй. • Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.
- 12. Соёмбо тэмдэг • Өндөр Гэгээний зохиосон соѐмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соѐмбо юм. • "Соѐмбо" хэмээх Санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. • Соѐмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
- 13. • Улс төрийн бэлгэдэл нь, Соѐмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөнодоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. • Соѐмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ. • Ийнхүү Соѐмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.
- 14. Вагиндрагийн үсэг • Вагиндрагийн үсэг нь 20-р зууны эхээр буюу 1905 онд буриад лам, соѐн гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев) худам монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг юм. • Вагиндра гэдэг нь түүний нэрийн Агваан гэдэг хэсгийн санскрит орчуулга юм. Үндсэн 36 үсэг, үүнээс 8 нь эгшиг. Мөн цэг цэглэлийн 7 тэмдэгтэй болно. • Эл бичиг уйгаржин монгол бичгээс гарал үүсэлтэй боловч монгол бичигт ижил дүрсээр бичдэг а-э, о-у, д-т, х-г-г өөрчилж тод үсгийн дүрс ялган тэмдэглэдэг зарчмыг баримтлан зохиосон болно. • Мөн буриад аялгууны шүргэх х (h) авиаг тэмдэглэх тусгай үсгийг нэмж өгсөн.
- 15. • Зохиогч тэрхүү үсгээ зөвхөн буриад аялгуунд төдийгүй Монголын бусад олон аялгуунд нийцүүлэн зохиосон байна. • Жишээ нь: ж, з, ц, ч, е (я) зэрэг үсгийг оруулсан нь монгол хэлний олон аялгуунд тохирно. Мөн орос хэлний үгийг тэмдэглэхэд зориулж е, п, к, дж, ф, щ зэрэг нэгэн хэсэг үсэг (энэ нь галиг үсгийн үүрэгтэй боловч одоогийн буриадын аялгууны үгийг тэмдэглэхэд хэрэгтэй юм) буйг дурдалтай. • Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэл зүйн бичиг, ардын билгийн зүйлийн эмхэтгэл 10 гаруй дэвтэр, ном хэвлэн гаргажээ .
- 16. Латин үсэг Монголд • Латин үсэг нь 1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан ѐсны бичиг болгосон. • Гэвч хоѐр хоѐрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. • Албан ѐсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ѐсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.
- 17. Үсгүүдийн жагсаалт •A B J S C K Ş Ç L T D M U E N V F O Y •a •p w̜ tsʰ tʃʰ t e ɸ k •q •ʲ x h i ɮ j m n •ŋ •ɵ o ɔ ts pʰ tʃ r s ʃ tʰ G Ө Z H P Ƶ I R ʉ w̜ ʊ
- 18. Тод бичиг • Тод бичиг нь Ойрадын Зая Бандид Огторгуйн далай (Намхайжамц) /15991662/-ийн 1648 онд зохиосон бичиг юм. • Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцүүлсэн монгол бичгийн ижил үсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Төвөд ба Санскрит хэлний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. • Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. • Намхайжанцан лам хүн байсан тул Бурханы шашныг нийт монголчуудад түгээн дэлгэрүүлэх, бас Халх-Ойрад монголчуудын тэмцлийг шашин соѐлын нөлөөгөөр зогсоох, ойрад түмнийг гэгээрүүлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Wednesday, May 21, 2014
Labels:
Монгол хэлний үүсэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment